НАЙМАН ЖИЛИЙН ТУРШ ТАЛИЙГААЧИЙН НЭРЭЭР ХАЛАМЖИЙН МӨНГИЙГ НЬ АВЧ БАЙЖЭЭ


Нас барсан хүний нэрээр найман жил халамжийн мөнгө авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иргэн М.А нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2015 оны аравдугаар сараас 2023 оны есдүгээр сар хүртэл халамжийн тэтгэврийг сар бүр авсан байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж, нэг сарын өмнө шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж байсны дагуу Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн М.А нь бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгон найман жилийн турш хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээг авч, улсад хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=