ТОМООХОН ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЭЖ БАЙНА



Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх тул аюулгүй байдлаа хангахыг  Нийслэлийн онцгой байдлын газраас ард иргэдэд анхааруулж байна. Өнөөдрийн  байдлаар  нийслэлийн хэмжээнд гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдэж,  алба хаагчид 15 дуудлагаар 220 тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажиллажээ. Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байна. Тухайлбал Багануур дүүргийн 3-р хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд приус-30 загварын автомашин усанд живсэн, дотроо 1 хүнтэй урсах гэж байна дуудлагаар дүүргийн ОБХ-ийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болголоо. 

Иймд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=