БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛ ХҮҮХДЭЭС НОХОЙГ ИЛҮҮ ҮЗДЭГ НЬ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛЖЭЭ


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл төрөлт болон хөгшрөлтийн асуудал хариуцдаг тусгай хорооны хуралд оролцож, хүн амын тоо үргэлжлэн буурсаар байгаа нь Өмнөд Солонгос хүн ам зүйн онц байдалд орсон гэдгийг мэдэгдэж, төрөлтийг дэмжих чиглэлээр холбогдох бодлого хэрэгжүүлж, олон асуудлыг бүх хүчээ дайчлан шийдвэрлэж ажиллахаа амалжээ. 2021 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа хүн амын өсөлт сөрөг үзүүлэлт рүү орсон байна.Энэ нь нас баралтын тоон үзүүлэлт төрөлтөөс давж гарсан гэсэн үг юм. Өмнөд Солонгос дэлхийд хамгийн бага төрөлттэй улс болоод байсан нь улам муу үзүүлэлт рүү гулсаж, 0.84 гэдэг үзүүлэлтээр дэлхийн төрөлтийн түвшин 1-ээс дотогш орсон цорын ганц улс болжээ. 2023 онд Өмнөд Солонгосын нийт төрөлт 0.72 болон буурч, хүн амыг 51 сая байлгахад шаардлагатай 2.1 гэдэг үзүүлэлтээс хамаагүй доогуур болжээ. Эдийн засгийн хурдацтай өсөлт болон залуусын байр суурь өөрчлөгдөж, эмэгтэй хүн гэрийн эзэгтэй хийдэг цаг үе өнгөрсөн хэмээн үзсэнээс болж эмэгтэйчүүд төрөлтийг ойшоохгүй болсон. Хүүхэд төрүүлж, маш их зардал гаргаж байхын оронд муур, нохой тэжээсэн нь дээр гэж үзэх болжээ. 


Дашрамд сонирхуулахад эдүгээ 63 настай Юн Сок Ёл, түүний 51 настай эхнэр хоёул хүүхэдгүй юм байна. Дөрвөн нохой, гурван муур тэжээдэг гэсэн мэдээ гарч байсан бөгөөд өөрөө хүүхэдгүй байж, бусдын хүүхэдтэй болох эсэхэд шахалт үзүүлж байгаа нь маш муу хандлага хэмээн өмнөд солонгосчууд Ерөнхийлөгчөө шүүмжилж байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=