УИХ 126 гишүүнтэй болсноор улам их зардал төсвөөс гарах болсон. 126 гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч гээд дааж давшгүй төсвөөс гадна тэдний гадаад томилолтод зориулж 2025 онд 1,964,638,000₮ (Нэг тэрбум есөн зуун жаран дөрвөн сая зургаан зуун гучин найман мянган) төгрөгийг төсөвлөсөн. Гэтэл
2025 оны 6 сарын 30 ны байдлаар ердөө хагас жилд нь 1,708,969,957 төгрөгийг нь гадаад томилолтдоо гишүүд зарцуулаад амжжээ. Хамгийн олон удаа гадаад томилолтоор явсан гишүүн бол Х.Баттулга бөгөөд тэрээр 23 удаа, харин гишүүн С.Цэнгүүн 19 удаа, Д.Энхтуяа 12 удаа тус тус явсан байна. УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, чуулганы хуралдаандаа суудаггүй Х.Баттулга ямар зорилгоор ийм олон удаа явсан байж таарах вэ. Ингэж олон удаа гадаадад яваад ямар үр дүнтэй айлчлал, томилолтоор явав гэдгийг УИХ-ын Тамгын газраас хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Улс эх оронд хэрэгтэй, хүртээмжтэй шийдвэр гаргахгүй атлаа олон удаа хил давдаг гишүүдийн зарим зардал мөнгийг өөрсдөөс нь гаргадаг хариуцлагын тогтолцоог бий болгох нь шударга ёсонд нийцнэ.