
Рихард Зоргегийн тухай маш олон баримт, цуу яриа байдаг тул түүний намтрыг өгүүлэх шаардалгатай болно. “Доктор Зорге та хэн бэ?” хэмээх Францын кино найруулагч И.Чампегийн бүтээсэн ЗХУ болон бусад социалист оронд гаргадаггүй ч дэлхий даяар алдаршсан кинонд түүний талаар тоодрхой үнэнийг өгүүлсэн байдаг. Энэ киног ЗХУ-ын төрийн тэргүүн Н.С.Хрущев олж үзээд тагнуулын дарга руугаа утасдаж Зоргенийн тухай мэдэх эсэхийг асууж хариулт аваад “Энэ чинь баатар хүн байна даа” гэж дуу алджээ. Ингэж Зоргегийн нэр Зөвлөлт улсад анх удаа дурсагдаж, алдар гавъяа нь хоромхон зуур түгэв. Түүнд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгож, амь үрэгдсэн болон амьд сэрүүн байгаа нөхдийг нь байлдааны одон медалиар шагнасан юм. “Рамзай” гэх нууц нэрээр ажиллаж байсан энэхүү домогт тагнуулчаа эх орон даяар мэдэх болов. Харин үүнээс нэлээд өмнө генерал Макартурын тагнуулын штабын дарга, генерал Чарлз Уилоби нь Зоргегийн тухай бичсэн номондоо “Зорге бол Зөвлөлтийн тагнуулын судер од, тагнуулын гайхамшигт авъяастай, түүний удирдсан бүлэг үнэхээр гайхамшиг бүтээж, найман жилийн турш баатарлагаар, тууштай амжилттай ажиллаж ЗХУ-ын төлөө зүтгэсэн” гэжээ. Тэрбээр өөрийн бүдэг бадаг төсөөлөлдөө дүрсэлсэн эх орныхоо төлөө ажиллах зорилготой чадварлаг бүтэцтэй бүлгийг зохион байгуулж чадсан юм. Зорге бүтэн найман жилийн турш сайтар нягталж шалгасан олон чухал мэдээг Москва руу дамжуулу байсны ачаар Зөвлөлтийн тагнуулын удирдлагууд болон Улаан армийнхан Япон, Германы зэвсэгт хүчний бүх төлөвлөгөөг мэдэж чаджээ. Домогт тагнуулчийн бүлгийн гишүүд хачирхалтай санагдаж магадгүй ч мөнгөний хойноос бус бүгдээрээ үзэл бодлынхоо төлөө, бүх хүмүүний сайн сайхны төлөө, энх тайвны төлөө зүтгэж байлаа. Төвөөс илгээж байсан бага хэмжээний мөнгийгтэд нууц байр хуадлдаж авах,шижлүүлэх зэрэгт зарцуулж байсан аж.
Америкийн тагнуулын төв газрын ажилтан Аллен Далласын бичсэн “Тагнах урлаг” номонд,
...Япончууд Зөвлөлт улс руу довтлох бодолгүй, харин гол хүчээ Зүүн өмнөд Ази, Номхон далай руу хандуулах гэж байна. Тэд удахгүй Пёрл-Харборыг довтлох төлөвлөгөө боловсруулж байгааг тодорхой баримтаар нотолсон мэдээг 1941 оны дундуур тагнуулч Зоргегийн бүлэг И.Сталинд өгсөн байдаг. Энэ бол тэдний бүлгийн гол амжилт юм. Энэ бол хэд хэдэн дивизийн хүчтэфй тэнцэхүйц мэдээ байлаа. Олон дивизийн хүчтэй тэнцэх хэмжээний чадалтай Зорег гэдэг ямар хүн байв? гэж тэмдэглэжээ.
Тэгвэл Рихард Зорге гэж хэн байсан бэ? Тэрбээр Баку хотын газрын тосны инженерийн гэр бүлд төрсөн. Удалгүй Герман руу шилжин тэнд сургуулиа дүүргээд дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд сайн дураараа фронтод явж гурван удаа шархаджээ. Дорнод фронтод байхдаа тэрбээр анх удаа Лениний нэрийг сонсож, хувьсгалт хөдөлгөөний тухай олж мэдээд социол-демократ үзэл баримтлалыг сонгож дараа нь коммунист болов. Коммунист намын дарга Эрнес Тельмантай хамт ажиллах болж түүний зөвлөснөөр 1925 онд ЗХУ руу явжээ. Зөвлөлтөд ирээд Зорге бусад залуу хувьсгалчдын хамтаар Марксизм Ленинизмын их сургуульд суралцав. Тагнуулч маань үүнээс өмнө 1919 онд Гамбургийн их сургуульд нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалж, шинжлэх ухааны бүтээл туурвиж, 1925-1927 он хүртэл хугацаанд хоёрном, 17 шилдэг өгүүлэл бичиж эрдэмтэн болсон юм. Мөн 1929 онд Ян Берзин түүнийг Зөвлөлтийн цэргийн тагнуулын ажиллагаанд татан оруулахад төвөгтэй хүндрэл гараагүй аж. Зорге угаас Орос орныг эх орноо гэж үздэг, энэ үед дайснууд тал талаас нь бүсэлсэн, хэзээ мөдгүй дайрахад бэлэн хил дээр байнга зөрчил гарч байгаа үед эх орноо хамгаалах үүрэгтэй гэж үзэж байлаа. Түүний анхны гадаад томилолт нь Хятадад Немцийн “Дас Зоциолгище” сэтгүүлийн тусгай сурвалжлагч, Америкийн хэд хэдэн сонины төлөөлөгчөөр ажилласан томилолт юм. Хятадад явуулж буй Японы үйлажиллагааны талаархи мэдээ төвд чухал байсан тул Зорег Хятадын нутгаар хөндлөх гулд явж хэрэгтэй гэсэн мэдээг цуглуулжээ. Түүнтэй хамт Макс Клаузен гэгч тагнуулч Шанхайд уулзаж, хамртан ажиллах болов. Макс автомеханик бөгөөд богино долгионы радио сонирхдог байсан тул дахин дамжуулагч станц угсарч Владивосток дахь Зөвлөлтийн станцтай холбогдож чаджээ. Хятадад байхдаа Зорге зөвхөн мэдээлэл цуглуулаад зогссонгүй. Хятад болон хөрш Японы байр суурийг шаргуу судлав. Тагнуулчийн дараагийн томилолт бол зайлшгүй ядонд очих хэрэгтэй байсан ба үүний тулд Берлинээр дамжих хэрэг гарчээ. Берлинд аль хэдийнээ фашистууд ноёрхож байсан учир Зорег шиг урьд өмнө коммунист үзэлтэй байсан, хэд хэдэн ном гаргасан мөн Тельмантай танил хүний хувьд өөрийнхөө нэрээр очих нь ихээхэн эргэлзээтэй байлаа. Энэ үед фашистын сөрөг тагнуулын алба дөнгөж бүрэлдэн тогтож туршлага бага байсан тул хүн бүрийн намтрыг судлах боломжгүй, үзэл бодлоосоо татгалзсан иргэдийг тэр бүр нарийн шалгахгүй байсан нь домогт тагнуулчид аз тохиосон хэрэг болов. Ингээд Зорге Хөрөнгөнтний-Либераль намын “Франкфуртер Цайтунг” сонины Токио дахь сурвалжлагчаар томилогдон 1933 оны есдүгээр сард Йокогама боомтод усан онгоцоор очжээ. Зоргегийн бичсэн өгүүллүүд гүн гүнзгий дүгнэлт, өргөн хүрээтэй сэдвүүдээр уншигчдын анхаарлыг татаж сониндоо чухал тооцогдох нэгэн болов. Сэтгүүлчийн хувьд нэр хүндтэй болж цаашдаа немцүүдийн хүрээнд багтаж орох, элчингийн ажилтнуудтай дотносох хэрэгтэй болжээ. Тэдэн дотроос хамгийн ирээдүйтэй нь цэргийн ажиглагчаас Токио дахь герман цэргийн төлөөлөгч болсон хурандаа Эйгег Отт байв. Тэр зоргеге Япон улсыг сайн мэдэх мэргэжилтэн шинжээч хэмээн өндрөөр үнэлсэн байна.
Ингээд 1938 оны дөрөвдүгээр сарын 29-нд Герман улсаас Токиод суух элчин сайд Зоргегийн найз хошууч генерал Эйген Отт эзэн хаанд итгэмжлэх жуухаа өргөн барьснаар Зорге мэдээллийг шууд эх сурвалжаас нь авах хязгааргүй их боломжтой болсон юм. Оттогийн хүсэлтээр дээд удирлагад хүрэх илтгэлийг нь Зорге хааяа бичиж суудаг байв. Сэтгүүлчийн амьдралын хажуугаар мөн дээдсийн төрх байр үзүүлэх зэргээр зарим шөнө унтах завгүй ажил ихтэй өнжинө. Японы сөрөг тагнуулын мэдээнд Зоргег бусдын адил сул болон алдаатай талуудтай жирийн нэгэн гэж дүгнэсэн байдаг. Тэр хааяа балгадаг ер нь татгалздаггүй бас найман жилийн турш японд амьдрахдаа олон арван эмэгтэйтэй учир ургуулж байсныг Японы туршуулаад тандаж мэдсэн аж. Тэрбээр өөрийн үнэн төрхийг Дон Жуаны багаар халхавчлах эсвэл ердөө л тайвшрах арга нь ч байсан байж мэдэх. Гучаад оны дундүеэс Токиод ажиллаж эхэлсэн “Рамзай” бүлэгт япон сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Хозуми Озаки, Францын долоо хоног тутмын “Ви” сонин, Белградын “Улстөр” сэтгүүлчийн сурвалжлагч Бранко Вукелич, герман худалдаачин Макс Клаузен, зураач Мияги нар багтжээ. Тэд хэдийгээр бүгд ухамсартай, интернациалчид байсан ч Золрег тэднийг тагнуулчид болгоход нэлээд хүчин чармайлт гаргасан юм. Энэ бүлгийн гол зорилго нь Ядон, ЗХУ-ын хооронд дайн гаргуулахгүй байх. Гитлерийн Герман, Япон хоёргүрний хоорондын харьцааг байнга ажиглаж байх үүрэгтэй. Эхний үүргийг биелүүлэхэд 1938 оны долдугаар сараас тэр үеийн Японы тэргүүн сайд Коноэгийн албан бус зөвлөхөөр ажиллаж байсан ухаалаг, өндөр мэдлэгтэй Озакийн тулсамж их үүрэг гүйцэтгэв. Сайдын зөвлөх учир улс төрийн бүх асуудлыг мэдэхээс гадна ямар нэг хэмжээгээр гаргах шийдвэрт нөлөөлж чадаж байсан юм. “Рамзай” бүлгээс ирсэн анхны цэвэр цэргийн мэдээ нь Японы жанжин штабаас Бүгд Найрамдах Монгол Ард улсад гэнэт халдан довтлох бэлтгэл хийж байгааг илтгэсэн байлаа. Үүний ачаар Улаан арми хариу цохилтонд бэлэн болж Халхын голд Японы Квантуны армийг бут цохисон түүхтэй. Үүний дараа 1939 онд элчин сайд Эйген Отт түүнийг элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах санал тавьснаар Зорге сонинд давхар ажиллаж болохгүй болсон аж. Төдөлгүй шалгалтаар ирсэн гестапогийн офицер Мейзингер ямар ч эргэлзэх шалтгаангүйгээр түүнийг давхар ажилтай байхыг зөвшөөрөв. Хэвлэлийн төлөөлөгч болоод мөн л олон ажил амжуулав. Тэрбээр японы тухай шилдэг мэдээг нацист тагнуулын албанд бэлтгэж өгдөг эзэнт улсын аюулгүй албаны Токио дахь илтгэл төлөөлөгчид тооцогдох боллоо. Шелленберг түүнийг маш өндрөөр үнэлдэг байсан тухайгаа дурсан бичсэн удаатай. Зоргег эсрэг талын тагнуул байсан гэдэгт немцүүд эцсийн мөч хүртэл итгэхгүй гээд бод. Москва Зоргег немцийн тагнуулын албанд зтүгэдэг гэдгийг мэдэж байсан ба магадгүй үүнээс болоод ч И.Сталин түүнд итгэдэггүй байсан байж болох талтай. Энэ үед хүн төрөлхтөний өмнө аугаа сорилт тулгаран ирсэн цаг үе байлаа. Энэ тухай Рихард Зоргегийн тагнуулын баг Москва, тагнуулын төв рүүгээ дараах мэдээллийг өгсөн нь өдгөө архивын баримт болон хоцорчээ.
1939 оны 5-6 сар Герман улс Польшийг эзлэн авахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Дайралт наймдугаар сарын сүүлээр эхлэнэ.
1940 оны 2-4 сард немцүүд Франц-Английн эсрэг өргөн фронтоор довтлох гэж байгааг урьдчилан анхааруулж байна. Европыг боолчилсны дараа тэд ЗХУ руу довтлох юм.
1940 оны 11-р сарын-18 өдөр. Герман Зөвлөлтийн хил дээр немцийн 80 дивиз төвлөрч байна. Гитлерийн төлөвлөгөөгөөр Харьков-Москва-Ленинград чиглэлээр давших нь.
1941 оны гуравдугаар сарын 11 өдөр. Энд ирж байгаа Гитлерийн төлөөлөгчдийн баталж буйгаар дайн тавдугаар сарын сүүлээр эхэлнэ. ЗХУ-ын эсрэг Германы 150 дивизээс бүрдсэн 9 арми төвлөрөөд байна.
1941 оны 5-6 сарын 20-нд Герман улс дайн зарлахгүйгээр ЗХУ руу халдах болно.
1941 оны зургадугаар сарын 15-22-ны үүрээр дайралт өргөн фронтоор эхлэх юм. Үүнээс өөрөөр яаж итгэлтэй хэлэх вэ? Гэвч нөхөр И.Сталин энэ өдрийг хэлсэн Зорге болон Шульце-Бойзен бусад хүмүүст ч итгээгүй юм. Зоргед итгээгүй гол шалтгаан бол түүнийг томилолтоор болон амралтаараа Зөвлөлтөд ирэхийг олон удаа хүссэн боловч тэр удаа дараа татгалзсаар байлаа. Эх орондоо ирэх дургүй хүн гэж үзэн итгэж чадахгүй байв. Зорег ЗХУ-д очоогүй шалтгаан бол түүний олон найз нөхөд Москва руу яваад хэзээ ч эргэж ирээгүйд байгаа юм. Зөвлөлт руу довтлох өдрийг олон эх сурвалж мэдээлж, зарим төвийн сахисан орнуудын сонинд нийтэлж байсан нь батлагдаагүй. Мөн Зорег тавдугаар сарын сүүл зургадугаар сарын 20-нд гэж мэдээлсэн нь дэлхийн хоёрдугаар дайн болон өдрийг хамгийн сайн мэдсэн гэсэн үг. Ямар ч байсан Сталин итгэхгүй байсаар дайн эхлэв. япон ямар байр суурьтай байгааг тогтоох нь чухал байлаа. Ингээд 1941 оны долдугаар сарын 2-нд Эзэн хаан Хирохитогийн удирлага дор зөвлөл хуралдаж Энэтхэг, Хятадын хойогт довтлох ЗХУ-тай тогтоосон үл довтлох гэрээг мөрдөх, шаардлагатай үед довтлоход бэлэн цэргийн хүчийг төвлөрүүлэхэд зэрэг шийдвэр гаргав. Үүний дараа 1941 оны долдугаар сард япончууд Гитлерийн Германы шахалтаар ЗХУ-ын эсрэг дайнд одоохондоо татагдаж орохгүй гэж Рихард Зорге мэдээ дамжуулав. Мөн,
1941 оны есдүгээр сарын 6-нд тагнуулч Зорге сайтар шалгаж нягталсны цэст Москва руу энэ онд Япончууд алс Дорнодод цохилт хийхгүй гэж мэдээллэв.
1941 оны аравдугаар сарын эхээр “японы засгийн газар аравдугаар сарын 15-наас өмнө Америк улстай зөвшилцөж цадахгүй бол Япончууд өмнө зүгт Сингапуртай дайтах болно. Япон-Америкийн дайн энэ оны сүүлээр эхлэх болно. Бид Японд хүлээсэн үүргээ биелүүллээ. Япон-ЗХУ-ын хооронд дайн гарахгүй. Биднийг Москва руу буцаах юм уу эсвэл Герман руу томилно уу гэсэн мэдээг явуулахаар бэлтгэж байсан боловч амжаагүй. Мөн 1941 оны аравдугаар сарын 18-нд Рихард Зоргег баривчлагдлаа. Тэдний бүлгийг илчилсэн нь Японы сөрөг тагнуулын албаны маш том амжилтаар үнэлэгдэж 32 ажилтан нь дээд зэргийн одонгоор шагнагджээ. Мөрдөн байцаалт хэдэн жил үргэлжилж Зорге тэдэнд “Биднийг зөвхөн Япон, ЗХУ хоёрын хооронд дайн гаргуулахгүй байх талаар төвөөс удирдамж өгч байсан. Энэ зарчмыг эцсээ хүртэл мөрдөж ажилласан” хэмээн мэдүүлсээр байжээ. Шүүхээс Рихард Зорге баривчлагдаж, шүүгдсэн нь Германы элчин сайдын яаманд бөмбөг дэлбэрсэн мэт нөлөөлж элчин сайд Отт, Мейзингер нар Зоргетой ойр дотно байгаагүй гэж итгүүлэхийн тулд түүнийг бараг хана нэвтлэгч, шидэт хүн мэтээр итгүүлэхийг хичээв. Гурван жил гаруй хоригдсоны эцэст домогт тагнуулч Р.Зоргег 1944 оны арваннэгдүгээр сарын 07-нд дүүжлэх хороов. Тэрбээр ЗХУ-ын ялалтанд бүрэн итгэлтэй, комминуст хэвээрээ гэдгээ найзнөхөд болон дайснууддаа батлан хэлсээр хороогдсон юм. Түүний шоронд байхдаа бичсэн тэмдэглэл, дурсамжуудаас үлдсэн нэлээд баримт материал байдаг ажээ. Зөвлөлтөд баригдсан Японы тагнуулаар түүнийг сольж аварч болох байсан юм биш үү гэж зарим хүмүүс асуудаг боловч дайны үед аль ч талд ийм боломж байхгүй байсан гэж боддог.