ЭРЭЛИЙН Б.ЭРДЭНЭБАТ СОГТУУДАА МӨРДӨН БАЙЦААГЧ Г.БАТБОЛДЫГ ЗОДСОН ХЭРЭГ ПРОКУРОР ДЭЭР ОЧООД АЛГА БОЛЖЭЭ



"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ирсэн Террил Атиензаг тэд цалингүй ажилллуулж боолчилсон, хүүхэд нь байнга зоддог байсан, мөн амиа алдсаных нь дараа цогцсыг нь ар гэр рүү нь явуулахдаа зүрх, бөөрийг нь авч үлдсэн. Мөн тэдний гэрт Террил Атиенза ирэх ажлыг Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн зохион байгуулсан. Ер нь энэ айлынх байнга архидан согтуурхаж, хэрүүл шуугиан, зодоон нүдээнтэй байдаг тухай эх сурвалжууд баталсан билээ. Тэгвэл одоогоос арав гаруй жилийн өмнө Б.Эрдэнэбат согтуудаа албан үүргээ гүйцэтгэж явсан мөрдөн байцаагчийг зодож танхайрсан хэргийн нийтэлж байна.
2016 он. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах хүрээнд ажлын хэсгийнхэн “Эрэл” компанийн захирал, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийжээ. Түүнийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан “Эрэл” компанидаа ямар ч барьцаа өгөлгүйгээр хоёр удаа зээл авсан боловч эргэн төлөөгүй, Хөгжлийн банкны удирдлагууд Б.Эрдэнэбат нарын хооронд хувийн ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй гэж үзээд тайлбар мэдүүлэг, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгээс томилогдсон мөрдөн байцаагч, ахмад Г.Батболд очжээ. Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас эхлээд 14 сая америк доллар, дараа нь 9 сая ам.доллар ямар ч барьцаагүй авч, өнөөг хүртэл нэг ч төгрөг эргэн төлөөгүй аж. Мөн түүнд хэрэг үүсгэсэн цагаас хойш удаа дараа дуудаж мэдүүлэг тайлбар авах гэсэн боловч дуудсан цаг хугацаанд ирдэггүй байна. Иймд хэргийг шалгах ажлын хүрээнд албан өрөө болон гэрт нь очиж үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарсны дагуу ийнхүү очсон аж. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу нэгжлэг хийж эхэлтэл тэрээр мөрдөн байцаагч Г.Батболдыг нэг бус удаа цохиод авчээ. Мөрдөн байцаагчийн нүүрэн тус газар цохиж, элэг рүү өшиглөн, хоолойг нь боосон байна. Ахмад Г.Батболд бас ч гэж тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй нэгэн байжээ. Тэрээр Б.Эрдэнэбатын энэ болчимгүй үйлдлийг нь анхааруулж, хууль зөрчиж байгааг нь сануулсан ч тэрээр архины халуун, уурын мунхгаа дийлэлгүй гэрээсээ хөөж гаргахаар заамдан чирж, хувцсыг нь уржээ. Тиймээс Б.Эрдэнэбатад ЭХ-ийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн тухай цагдаагийн эх сурвалж мэдээллэж байсан. Гэвч мөрдөн байцаагчийг зодсон хэрэг нь прокурор дээр очоод таг гацчихсан. Хөгжлийн банкнаас барьцаагүй зээл авсан хэрэг дээрээ тэрээр зодооны хэрэг нэмэгдсэн ч энэ хэрэг тэгсхийгээд чимээгүй өнгөрсөн байдаг.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=