ОЛИМПИЙН ТАМИРЧДАД ӨГСӨН ӨВӨРМӨЦ БЭЛЭГ



Сүүлийн өдрүүдэд, Бээжингийн өвлийн олимпын тосгонд байрласан тамирчид өөрсдийн хүлээн авсан тамирчдын үүргэвч, үүргэвч дотор байсан бэлэг дурсгалын зүйлсээ нийгмийн сүлжээгээр харуулжээ. Үүргэвч дотор байсан нэгэн “өвөрмөц” бэлэг дурсгал хүмүүсийн анхаарлыг машид татсан байна. Тухайлбал, Хятад улсын олон газрын залуучууд, өсвөрийнхний өргөн дэвшүүлсэн гараар зурсан 43000 гаруй уран зургийн бүтээлүүдээс 7500 бүтээлийг сонгож, маш өвөрмөц бэлэг дурсгал болгон өвлийн олимпид оролцсон олон орон, бүс нутгийн төлөөлөгчдийн багийн гишүүдэд бэлэглсэн байна. Бяцхан найз нарын бүтээлийг хүлээн авсныхаа дараа Австралийн тамирчин Бриттени Кокс маш сэтгэл догдолж, “Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооноос бидэнд бэлэглэсэн үүргэвчээ би нээж үзлээ. Дотор нь Хятад улсын бяцхан найзын зурсан бүтээл байсан юм. Нэгэн эмэгтэй цанын тамирчныг зуржээ. Тамирчин уулын орой дээр зогсон, гартаа цанаа барьснаар зурсан байв. Энэ миний хувьд маш өмөрвөц бэлэг байлаа. Тамирчин хүний хувьд, залуучууд хүүхдүүдэд урам зориг нэмэх нь миний үнэ цэнэ, эрч тэмүүлэл байдаг, иймээс энэ зургийг хүлээн аваад сэтгэлд минь маш дулаахан санагдлаа, би хана дээр өлгөх болно, ингэвэл би зургийг байнга олж харах болно” гэсэн байна. Гадаадын тамирчдад дулаахан, сайн сайхны сэтгэгдлийг төрүүлснөөс гадна нэгэн бяцхан найзын зурсан зургаас улбаалан маш сайхан үлгэр өрнөсөн байна. Ямайк улсын уулын цанын тамирчин Беньямин Александр өвлийн олимпын тамирчдын үүргэвчээ нээх үедээ бичлэг хийж, тэрбээр “Шорт Трекийн мөрөөдөл” хэмээх гараар зурсан уран зургийн бэлгийг магтан сайшааж, “үүргэвч дотор эдгээр маш сайхан бэлэг байлаа, энэ бол бага сургуулийн сурагчийн зурсан бүтээл юм, дээр нь бас сурагчдын харилцах хаягийг бичиж үлдээсэн байна. Ямар гоё бэлэг вэ” гэж ярьж байлаа. Дараа нь Беньямин Александр энэ зургийг зурсан Гирин мужийн Чанчүнь хотын шинэ дүүргийн Жи Да Хүй Гу сургуулийн 2-р оны 20-р ангийн сурагч Хөү Жя Чи-д цахим имэйл илгээж талархалаа илэрхийлээд, түүний 2-р сарын 13-нд оролцох тэмцээнийг үзэхийг бяцхан найз нарт хүссэн бөгөөд цаг боломж гарвал цанын спортоор хичээлж, тус спорттой танилцахыг хүүхдүүдэд хүссэн байна.

Беньямин Александрын захиаг хүлээн авсан бяцхан найз Жөү Жя Чи хариу захидалдаа: “Таны ирүүлсэн захидлыг саяхан олж харлаа, маш баяртай байна. Би таны тэмцээнийг үзэх болно. Тэмцээндээ өндөр амжилттай оролцож, түүнчлэн Хятад улс дахь аялал тань маш гоё аялал байхыг хүсье” гэж бичжээ. Хөү Жя Чи бол сургуулийнхаа Шорт Трекийн багийн гишүүн нь юм. Тэрбээр 2-р оноосоо эхлэн тэшүүрийн үндсэн дасгалаар бэлтгэл хийжээ. Хөү Жя Чи болон Шорт Трекийн багийн бяцхан найз нар бүгд нэгэн хамтын мөрөөдөлтэй байдаг, тухайлбал хэзээ нэгэн өдөр өвлийн олимпын тэмцээнд оролцож, улс орондоо яруу алдралыг авчрах мөрөөдөл юм. Энэ сайхан үйл явдлыг мэдсэн сүлжээ ашиглагчид машид сэтгэл догдолж, “энэ бол спортын үзэл санааг уламжлан залгамжилж буйн жишээ” хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.




 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=