БӨХЧҮҮДИЙН СЭРГЭЭШИЙН АСУУДЛЫГ СОЛОНГОСТОЙ ХАМТАРЧ ШАЛГАХААР БОЛЖЭЭ



Монголын Үндэсний допингийн төвийн тэргүүн Ж.Хатанбаатар болон тус төвийн гүйцэтгэх захирал М.Мөнхболд  нар хамтран  "Допингийн хариу"-г хувийн цахим хаягаараа авч, бөхчүүдтэй наймаалцдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, түүнийг саатуулан шалгаж байгаа билээ. Гэвч тэрээр албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийх мэдээллийг авангуутаа Солонгосоос ирүүлсэн цахим хаяг дахь мэдээллүүдээ устгасан байдаг. Иймд энэ мэдээллийг тодруулах зорилгоор БНСУ-ын хуулийн байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=