Ч.УНДРАМЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!


Манай улс парламентын засаглалтай болсноос хойш УИХ-ын гишүүн Ч.Ундрам шиг секс скандал үүсгэж байсан төрийн түшээ байдаггүй. Хууль журам хэрэгждэг оронд байсан сан бол Ч.Ундрамын энэ увайгүй үйлдэлд нь хариуцлага тооцож, улстөрд дахин оруулж ирэх эрхгүй болгох байв. Гэтэл гэртээ эр нөхрийнхөө хажууд эрэгтэй хүн дагуулж орж ирээд, завхайрч явсан тэрээр дахин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон нь даажинтай. Харамсалтай нь Ч.Ундрамын хувьд энэхүү нэр дэвших эрхээ авахын тулд хууль зөрчиж явааг нь сануулах хэрэгтэй болов уу? Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 48 дугаар зүйлд зааснаар хууль бус сурталчилгааг хориглосон байдаг.  Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш саналд авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд маш тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, “2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 06 сарын 28-ны өдрийг дуустал гэсэн үг юм. Гэтэл Ч.Ундрам 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум бүрээс, мөн нийслэл хотод амьдарч буй ахмадуудыг нутгийн золголт хийх нэрийдлээр Арцат вилла хотхондоо дайлж цайлжээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар:
   48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
   48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглоно гэж тодоос тод хуульчилж өгсөөр байхад Ч.Ундрамд яагаад хууль үйлчлэхгүй байна вэ?





  Өөрөө хүүхдээ хүчирхийлж зодож жанчсандаа огт гэмшихгүй, хувийн бичлэгийг олон нийтэд тараалаа гэж салсан нөхрөө шүүхэд өгч заргаа авч, 15 сая төгрөгөөр торгуульж чадсан болохоор хуулийг хүртэл аргалчихна гэж бодож явдаг юм биш байгаа даа. Хичнээн их боловсролтой, хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй байлаа гээд хуулиас дээгүүр амьдарна гэж байх ёсгүй, Ч.Ундрам гишүүн ээ.  Тэр тусмаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байж, хамгийн эхлээд хуулиа мөрдөж суръя, эрхэм гишүүн ээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-19 12:33:58 IP : 202.126.89.216
Пүүжий : Ийм ёс зүйгүй, увайгүй хүүхнийг сонгоод гаргаад ирдэг нь ямар учиртай юм бэ? Хүүхдээ зодсон бичлэгийг олонд тараахад 15 саяаар торгуулж байгаа юм чинь гал тогооныхоо ширээн дээр хийсэн сексийн бичлэгийг тараавал хэдээр торгуулах юм бол оо? Шударга ёс нэхэж байна!