АТГ-Т ШАЛГАГДААД ЭХЭЛСЭН ХОТЫН ЗАМ ЗАСВАРЫН ДАРГА О.ЭНХБААТАР АЖЛАА ХИЙСЭЭР БАЙХ УУ?!


Хотын орлогч Т.Даваадалайгаас өгсүүлээд авлига, албан тушаалын хэргээр Нийслэлийн удирдлагууд хууль хүчний байгууллагад шалгагдаж, дээлээ нөмөрч эхэлсэн. Хотын засаг дарга Х.Нямбаатар АТГ-т шалгагдсан даруй ажлаасаа огцорсон бол түүний гар хөлийн үзүүр болж явдаг Хотын Зам засвар арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатарын хэрэг ч мөн ялгаагүй АТГ-т хэрэг бүртгэлээс мөрдөн байцаалтанд шилжжээ. Энэ этгээд бол дээр нэр дурдсан эрх мэдэлтнүүдийн гар хөл болж явдаг “Туулын хурдны зам” төслөөр мөнгө угаасан, авлигын хэргүүдийн гол хүн гэж үздэг. Учир юу гэвэл "Туулын хурдны зам" төслийн гүйцэтгэгч Хятадын “Хаоюань женерал констракшн” Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хууль бус гэрээ байгуулан 2.3 их наяд төгрөгийн гэрээ байгуулсан. Урдьчилгаа болгож нийслэлийн төсвөөс 500 тэрбум төгрөгийг тус компанийн оффшор дансанд шилжүүлсэн тухай бид өмнө олонтаа мэдээлж байсан. “China Hyway group limited” компанийн мөнгөөр Нийслэлийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн аялал хийж, архидаж цэнгэж, үнэтэй бэлэг сэлт авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Тэд хоногийн 1000 долларын үнэтэй “Sheraton” зочид буудал болон “Golden palm tree sepang” амралтын газарт долоо хоног авлигын мөнгөөр аялсан нь мөн хуулийн 15 зүйлийн 1, 16 зүйлийн 1.5.7 хуулийг ноцтой зөрчсөн. Энэхүү аяллыг Замын хөгжлийн газрын Зам засвар, арчлалт хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар зохион байгуулж, удирдаж авч явсан байдаг.
Үүний мөрөөр Засгийн газраас байгуулагдсан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг Замын хөгжлийн газар болон Зам засвар, арчлалт хяналтын хэлтсийг өнгөрсөн долоо хоногт шалгасан. Мөн О.Энхбаатар тэргүүтэй авлига ашиг сонирхолдоо хөтлөгдөж, эрүүгийн хууль зөрчин Малайз руу дээд зэрэглэлийн тансаг аялалд явсан нэр бүхий албан тушаалтнууд дээр АТГ-аас хэрэг бүртгэл нээсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл О.Энхбаатар нь ажлаа хийгээд юу ч болоогүй юм шиг гэмгүй царайлан алхаж явах нь гайхалтай. Тагнуулаас хотын зам засварын хэлтсийг хэдэн өдөр шалгаж, дансыг нь битүүмжлэн бөөн бужигнаан болж байхад Нийслэлийн захирагч Б.Пүрэвдагва мэдээгүй байна гэж байх уу. Тиймээс Зам засвар арчилгаа, хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар болон түүний хамсаатнуудыг хариуцлагад тооцох, ямар хариуцлага авсныг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл ОНХХ-ээр дамжуулан нийтэд мэдээлэхийг хотын засаг дарга Б.Пүрэвдагва, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нараас шаардаж байна
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=