ХОТЫН ЗАМ ЗАСВАРЫН ДАРГА О.ЭНХБААТАР ГЭГЧ ЯСНЫ АВЛИГАЧИЙГ ХУУЛЬ ДУУДАХ ЦАГ БОЛСОН!
2026-05-27 10:18:51    0 Хууль, хүчнийхэн Нийслэлийн экс удирдлагуудыг толгой дараалан нарийвчлан шалгаж, заримыг нь саатуулан авлига, мөнгө угаах, албан тушаалын хэргүүдийн халуун мөрөөр ороод долоо хоног өнгөрөв. Хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулсны дараа Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярыг мөн албан тушаалаас нь чөлөөлж, шалгах нь эргэлзээгүй болжээ. Манай Hoiriotoi.mn сайт ЗХГ-ын дарга Б.Одбаярын авлига, албан тушаалын ноцтой хэргүүдийг 2025 оны хавраас өнөөдрийг хүртэл цувралаар хүргэж ирсэн. Гэтэл Б.Одбаярыг сэжигтний сандалд суулгасны дараа түүнээс дээрдэх юмгүй бас нэгэн авлигын ашиг сонирхолтой этгээдийг томилох тухай яриа хотын захиргаа хавиар хөвөрч явна. Ингэвэл ёстой нэг “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгч болно. Тэр этгээд хэн бэ? гэвэл ЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар юмсанж. О.Энхбаатар нь хотын захирагч асан Х.Нямбаатарын “баруун гар” бөгөөд мэргэжилтнээс гэнэт дэвшиж тус хэлтсийн дарга болсон. 2020 онд ЗХГ-ын дарга асан Г.Баярсайхан, О.Энхбаатар хоёр зам засвар, арчилгаа, хяналт нэрээр олон арван тендерт хамтран оролцож, мөнгө хийх “ажилдаа” ганзага нийлэн зүтгэсэн гэхэд болно. Ямар компани, хэн нийслэлд замын ажил хийх, тендерт шалгарахыг тэрбээр мэддэг. Гарын үсэг, албан тушаалаа олон саяын үнэ хүргэж арилждаг хотын авлигачин түшмэлүүдийн нэг хэмээн яригдах болжээ. Ганцхан жишээ дурдахад төрийн том албанд тухалсан О.Энхбаатар нь өөрийн хамаарал бүхий “Экспресс зам”, “Грейт роуд”, “Квадровэй”, “Мос говь” зэрэг замын компаниудаар замын ажил хийлгэх нэрээр дундаас нь асар их хэмжээний мөнгө завшсан талаар гэрчүүд ярьдаг. Замын засвар, арчлалт, хяналтын хэлтсийн дарга болсноос хойш О.Энхбаатар үлгэрт гардаг “бөгж эргүүлээд огцом баяждаг” шиг асар богино хугацаанд үл хөдлөх хөрөнгө, хувийн харш, үнэтэй жийп хөлөглөн баярхаж явдаг болжээ.
Мөн Туулын хурдны зам төслөөс их наядаар нь мөнгө зувчуулсан этгээдүүдийн хамгийн гол хамжигч хэмээн үздэг. Учир нь О.Энхбаатар нь 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны хооронд Малайз улсын Куала Лампурт хотод тансаг зэрэглэлийн зугаалга буюу уулзалтыг удирдаж, Туулын хурдны замын гүйцэтгэгч “Haoyuan Group”-ийн зардлаар тансаглаж яваад ирсэн байдаг. Тэрбээр нэр бүхий 12 хүний хамт I зэрэглэлийн суудлаар нисч, Малайзын хамгийн өндөр өртөгтэй “Golden palm tree serang” тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлажээ. Энэ буудлуудын нэг хоногийн төлбөр 1000 ам.доллар гэхээр ямар зочид буудал гэдэг нь ойлгомжтой. Онгоцны I зэрэглэлийн нислэгийн тийз, үнэтэй зочид буудлын төлбөр гээд 1 хүнд дор хаяж 30-60 сая төгрөгийн зардалтай аялал гэхээр 12 хүний зардал талийж өгнө. Хүн тус бүр гарын бэлэг, үнэт эд зүйлс авсан тухай яриа ч байдаг. Ийм өндөр өртгөөр Малайзад очиж О.Энхбаатар нь тус компанийн хятадуудтай нууц яриа хэлцэл хийсэн нь Туулын хурдны зам төслийн хамгийн гол эзэн нь байсан нь харагдаж байна! /Энэ талаар дараа дэлгэрэнгүй мэдээллэх болно/ Саваагүй баян эрийн дүрд тоглох болсон О.Энхбаатар “Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү Г.Гантулгатай хамт Орост цуг сургуульд сурсан унаган багын найз. Миний ард Ерөнхийлөгч байна. Бас миний нөгөө ар тал бол нутгийн минь хайртай ах ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан. Энэ хоёр миний ард байхад надад хууль шүүх жижигдэнэ!” хэмээн томордог. Одоо тэрбээр өөрийгөө “Би Б.Одбаярын оронд ЗХГ-ын дарга болно. Хоёр ахтай ярьчихсан” гэж үнэн худлаа нь мэдэгдэхгүй зүйл ярьж яваа сурагтай. Хотын том түшмэл болоод гэнэт баяжсан, төрийн албыг авлига хээл хахууль авах хэрэгсэл болгон ашиглаж буй О.Энхбаатарыг АТГ, Тагнуул, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгаж, авлига, мөнгө угаасан хэргүүдийг илрүүлэх цаг болсныг Horiotoi.mn сайт анхааруулж байна
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.
© 2020-2026 хориотой.мн ХХК Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.