ГАЗАР ХӨДЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ МАГАДГҮЙ ТУЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ХОЁР ХОНОГ ХААЖЭЭ




Турк улсын Истанбул хотод өчигдөр 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, чичиргээ 13 секунд үргэлжилжээ. Газар хөдлөлтийн голомт нь Текирдаг мужийн Мармара Эреглиси хотоос зүүн өмнө зүгт 21 км зайд буюу Истанбулаас баруун өмнө зүгт 73 км зайд Мамара тэнгист байв. Энэ нь 2023 оны Турк-Сирийн газар хөдлөлтөөс хойш Туркт тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд 1999 оны Дүзцегийн газар хөдлөлтөөс хойш Хойд Анатолийн хагаралд болсон хамгийн том газар хөдлөлт бөгөөд 1999 оны Измитийн газар хөдлөлтөөс хойш Мамара тэнгисийн бүсэд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж бүртгэгджээ.  Тус улсад монголчууд цөөнгүй ажиллаж амьдардаг бөгөөд байдал ямар байгаа талаар иргэн Т.Энхзаяатай ярилцаж тодрууллаа. 

-Газар хөдлөлт хэр мэдрэгдэв, одоо байдал ямар байна?

-Ноцтой хохирол, хүнд бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй ч олон хүн айсандаа Истанбул дахь барилгуудаас гарч, утсаараа мэдээлэл хайж, ойр дотны хүмүүс рүүгээ залгаж холбогдсон. Харамсалтай нь зарим газрын  сүлжээ тасалдсанаас айдастай л байлаа.  Хэдийгээр барилга байшин нурсан мэдээлэл байхгүй байгаа ч айж сандарсан хүмүүс барилгуудаас гарахдаа олон арван хүн бэртэж, зарим нь цонхноос үсэрч гэмтсэн гэж Истанбул хотын захирагч мэдэгдсэн. 

-Газар хөдлөлтийн голомт нь тэнгист байсан болохоор харьцангуй хохирол багатай өнгөрчихөв үү?

-Газар хөдлөлтийн төв нь Истанбул хотоос баруун өмнө зүгт 25 милийн зайд Мармара тэнгист 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж мэдээлж байгаа. Хүмүүсийн ярьж байгаагаар, тэнгист болсон болохоор харьцангуй гайгүй өнгөрсөн гэж хэлж болох ч чичирхийлэл намдахгүй л байна.  Газар хөдлөлт хөрш зэргэлдээх хэд хэдэн муж болон Истанбулаас өмнө зүгт 340 милийн зайд орших миний амьдардаг Измир хотод хүртэл мэдэгдсэн. Одоо мэдээлж байгаагаар,  51 удаа хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн гэсэн. 

-Зарим иргэд гадаа хонож байгаа мэдээлэл байсан?

-Олон оршин суугчид нурах эсвэл дараа нь газар хөдлөлтийн дараа барилга байгууламжийн ойролцоо байхаас зайлсхийхийн тулд цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн хашаа болон бусад нээлттэй талбайд хүмүүс майхан барьж хоноглож эхэлсэн. Учир нь газар хөдлөлт дахих магадлал өндөр байгаа тухай мэдээлэл яваад байгаа. Бас хоёр хоног сургууль, цэцэрлэгийг хоёр хоног хаах шийдвэр гаргаад байгаа. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=