УИХ-ын ээлжит сонгууль яг 100 хоногийн дараа болно. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 78 гишүүнийг мажоритараар, 48 гишүүнийг пропоциональ системээр буюу нийт 126 гишүүн сонгоно. Сонгогч иргэдийн хувьд сонгуульд оролцохдоо өөрийнхөө нэрийн жагсаалтын мэдээллийг сайтар шалгах хэрэгтэй бөгөөд харин гадаадад байгаа сонгогчдын хувьд сонгуульд оролцохоо илэрхийлэх боломж нь заавал өөрийн биеэр очилгүй утас, факсаар Дипломат консулын газартаа мэдэгдэнэ. Санал авах өдрийн хувьд гадаадад байгаа монголчуудын хувьд өмнө нь нэг өдөр байдаг байсан бол энэ удаа дөрвөн өдөр үргэлжлэхээр хуульчилсан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн онцоллоо.
Энэ жил зургаадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчийг зарлааж, мөн сарын 28-ны баасан гарагт сонгуулийн санал хураалт болно. 2020 онд нэр дэвшигчид 21 хоногийн хугацаанд сурталчилгаагаа хийсэн бол өнөөдрийн томсгосон тойрогт 14 хоног сурталчилгаагаа хийх юм байна.