САЙД Б.БАТЦЭЦЭГ ХҮҮГ МИНЬ 10 ГАРУЙ ЖИЛ БООЛЧИЛЖ БАЙНА


“Эрэл” группийн эзэн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин бүсгүйн хэрэг олны анхааралд орлоо. Тэд хил дамнуулан хөөрхий бүсгүйг авчирч, гэрийн үйлчлэгчээр ажиллуулахдаа хэрхэн боолчилж байсан нь өнөөдөр олон түмэнд ил болсон юм. Харин тэгвэл тэднээс дутахгүй Монголын улстөрд нэгэн “боолчлогч” байдаг бололтой. Энэ талаар иргэн А.Ганболд шүгэл үлээж, олонд үнэнийг илчилж байна. Тэрээр өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан өөрт нь тохиож буй асуудалд олон түмнийг анхаарлаа хандуулахыг хүслээ.

“Мөнгөтэй хүн Монголд юу ч хийж болдог болсон хамгийн ойрын жишээ нь манай гэр бүл байна. Намайг Агвааны Ганболд гэдэг. Би дөрвөн хүүхэд эхнэрийн хамт ам бүл зургуулаа. Гэтэл 2014 оноос хойш дунд хүүгийнхээ барааг 4 удаа л харсан. Утсаар ярьж болдоггүй. Сүүлд 2025 оны улсын наадмын үеэр нэг хоногоор ирээд явсан. Бидэнтэй ярилцаагүй, хэнтэй ч золгоогүй...Ажаад байхад дотроо маш их хямрал зөрчилтэй байдаг бололтой. Маш их эцэж турсан, гянданд олон жил хоригдож буй ялтан шиг, баримтат кинон дээр гардаг фашист германы хоригдол шиг царай зүсээ алдсан хэлхээтэй араг яс болсон байсан. Хүү маань эх орондоо хөдөлмөрийн мөлжлөг боолчлолын золиос амьд гэрч болжээ гэж дүгнэхээс өөр аргагүй болсон. Учир нь 2014 оны хавраас Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн амины хаусанд мужааны ажил хийх болсноос хойш гэртээ ирэхгүй өнгөрүүлсэн 10 гаруй жилийн учир битүүлэг хөдөлмөрийн мөлжлөг юм. Яагаад мөлжлөг гэж байгаа вэ гэвэл энэ хугацаанд хүүгийн маань амьдрал бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ хугацаанд хөдөлмөр хийж байгаа ямар ч хүний амьдрал өчүүхэн боловч ахиц дэвшил гарах ёстой. Гэтэл миний харж мэдэрч байгаагаар манай хүү орох оронтой ч болсонгүй, унах унаатай ч болсонгүй, арай л нүцгэрээгүй гэхдээ ноорхой нэгэн болсон байна. Миний хүлээлт, тэвчээр, хардлага туйлдаа хүрч хязгаарыг давах болсон тул үүнийг бичиж байна. Батцэцэг бол миний ажиж мэдсэнээр ямар ч хүнийг эвтэйхэн аргалаад зарцлаад мөлжөөд байх налиг шалиг аргатай хүн юм гэдгийг 2007 оноос мэдэх болсон. Анх гэр орондоо манайхаар тавилга, хаалт, шат гээд зөндөө л зүйл модоор хийлгэдэг байсан. Харин 2014 оны хавраас тэр уулын амыг хааж төвхнөсөн газартаа хүүг минь аваачиж гацааснаас хойш юу болж байгааг нь мэдэхээ больсон” гэж бичжээ.
Үүнээс харахад үнэхээр ноцтой асуудал үүсч байгаа бололтой. Харь улсад хөдөлмөр эрхэлж байгаа биш, эх орондоо байж бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд 4-хэн удаа гэр орондоо очно гэдэг “боолчлол”-ын нэг хэлбэр яах аргагүй мөн. Мэдээж, энэ хугацаанд эцэг хүний хувьд эрэл сурал тавьж байсан нь ойлгомжтой. Харин яагаад ийм цөөхөн удаа хүүхдийг нь явуулж байна, яагаад амьдрал нь сайжраагүй байна гэх мэт хөдөлмөрийн мөлжлөгтэй холбоотой асуудал болон хүний эрхийн асуудалд нь холбогдох байгууллагууд анхааралдаа авахыг хүсч байна. Эс тэгвээс Б.Эрдэнэбатын Нүхтийн хаусанд нь нэг бус хүн амиа алдсан шиг аймшигт хэрэг Б.Батцэцэгийн уулын амны хаусанд давтагдах вий дээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=