Б.ЭНХБАЯР: АХ ДҮҮ ХОЁР ЭНЭ УЛСЫГ СҮЙРҮҮЛЛЭЭ


МАН-ын бүлгийн хуралдаан асуудал хэлэлцэхээсээ илүүтэй ширүүхэн маргаан болсон гэнэ. Энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түүнийг шүүмжилж, хатуухан үг хэлжээ. Тэрээр “Ах, дүү хоёрын хоршил энэ улсыг сүйрүүллээ. Аятайхан байгаарай, энэ улс та хоёрын жүжгийн тайз биш, ард түмэн үзэгчид биш. Женко та хоёр хэтрээд байгаа шүү” гэжээ.  Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Энхбаяраа, би чамайг хэнтэй нийлчхээд юу хийгээд яваад байгааг мэднэ шүү” гэсэн байна. Б.Энхбаяр гишүүний тухайд Сангийн сайд Б.Жавхланг хоригдол найзаа амралтанд амраадаг талаар шүгэл үлээсний дараа “Женкогийн гар, хөлүүдийг бүх албан тушаалд томилж байна. Женкогийн Засгийн газар болсонд зэвүү хүрч байна” зэргээр мэдээлэл хийсэн билээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=