Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудал хуулийн хугацаатай учраас ТББХ-оор эхлээд хэлэлцэх асуудлаар товлолоо. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учир Хуул зүйн сайдаар томилогдсон Б.Энхбаяр гишүүний асуудлыг түр хойшлуулсан байна. Сонирхуулахад, Төрийн байгуулалтын байнгын хороо 32 гишүүнтэй бөгөөд энэ нь УИХ дахь хамгийн олон гишүүнтэй хороонд тооцогддог. Санал хураалтыг 50+1 буюу 17 гишүүн ирсэн тхохиолдолд ирц хүрсэнд тооцож, асуудлыг шийдэж болдог дүрэмтэй. Намын бүлгийн гишүүдэд суудал хуваарилагддаг учир бүх намын төлөөллүүд ордог. Харин маргаашийн санал хураалтыг илээр явуулах аж. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын засгийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхой болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.