“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд 3 жил, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ял оноосон билээ. Тус хэргийн хянаж, шалгах ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Үүнээс хойш нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 88 этгээдийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хүүхдийн хорих анги буюу ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад номын санч хийж байгаа аж. Сонирхуулахад, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоригдож байхдаа тус ажлыг бас хийж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.