СОЁЛЫН САЙД АСАН Ч.НОМИН MONGOLZ БАГИЙН НЭРИЙГ БАРИН ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС НӨХӨРТӨӨ 60 САЯ ТӨГРӨГ ӨГЧ ЭРХЛҮҮЛЖЭЭ



Дэлхийн цахим спортын түүхэнд эх орныхоо нэрийг цуурайтуулж буй MongolZ багийнхны нэрээр сайд асан Ч.Номин болон түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нар төсвийн мөнгөнөөс 60 сая төгрөг "цусалжээ". "Монголын электрон спортын холбоо" гэх төрийн бус байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хороотой "Үндэсний шигшээ багийг олимпийн электрон спортын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ" байгуулжээ. Гэрээнд нийт 60 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулах гэрээ байгуулсан байна. Нэг дасгалжуулагч, зургаан тамирчинтай ажиллах бөгөөд дасгалцжуулагчид 1 сая 500 мянган төгрөг, тамирчин тус бүрт 1 сая 200 мянган төгрөгийн цалин олгохоор заасан байна. Энэ мөнгөний талаар MongolZ багийнхан сонсоод маш их цочирдож, "Хэзээ ч бид нар төсвөөс мөнгө гаргаж яваагүй, явах ч үгүй" хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Тэдний нэрийг ийнхүү увайгүйгээр барьж, төсвийн мөнгөнөөс цөлмөсөн Монголын электрон спортын хорооны Удирдах зөвлөлд Соёлын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нар ажилладаг байна. Тэгэхээр Соёлын сайд Ч.Номин улсын төсвөөс хумсалж, нөхрөө эрхлүүлдэг болох нь үүгээр батлагдаж байгаа юм. Өмнө нь ч тэрээр "Баавгай болохсон" киноны санхүүжилтэд мөнгө өгсөн гэх боловч үнэндээ тус киноны багийнханд очоогүй байсан нь илэрсэн. Мөн 18 тэрбум төгрөгөөр соёлын ваучер тарааж, хүүхэд залуусыг соёлжуулна гэсэн хэдий ч тэрхүү хөтөлбөрт нь хамрагдсан хүүхэд байдаггүй. Хэдэн жил соёлын салбарыг атгахдаа төсвийн мөнгийг ийнхүү үрэн таран хийж, нөхрөө эрхлүүлдэг байсан хүн өнөөдөр төсвийн алдагдал ярьж яваадаа ичих хэрэгтэй.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=