ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮ ОЛДООГҮЙ ХЭВЭЭР БАЙНА


Хөвсгөл аймагт алга болсон 2 настай хүүг олоогүй хэвээр байна. Хүч нэмэгдүүлэн эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж албаныхан мэдээллээ. Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги, аймгийн Засаг даргын Тамгын газар, Тариалан сумын Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0257-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийн хүмүүс, орон нутгийн сайн дурын иргэдийн хамтаар 4 бүлэг болон хуваагдан эрлийн ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Гэвч хүүгийн талаар ямар ч сэжиг таамаг илрээгүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Түүнийг унтаж байхад нь эцэг эх нь машиндаа орхиж явснаас үүдэж, хүү алга болсон билээ. 
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=