Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай байна. Архангайн Тариат, Завханы Их-Уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал хэвээр байгаа аж. Их хэмжээний цас орсны улмаас Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан аймгийн Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам цасанд боогдсон байдалтай байгаа учраас энэ чиглэлд замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. .
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.