
Түүний хүчирхийлэлд өртсөн хоёр ч эмэгтэй гишүүн байсан бөгөөд нэг нь Б.Баярсайхан, нөгөө нь Х.Булгантуяа байжээ. Энэ талаар тухайн үед нь УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод мэдээллийн группт Б.Баярсайхан анх ийнхүү бичиж байжээ. “Пүрэвдорж гишүүн ажлын байранд ёс зүйгүй увайгүй хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргалаа. Ямар ёс зүйтэй хүмүүс төрд ороод ирчихсэн юм бэ” гэж бичсэн бол үүнийг нь бататгаж, Х.Булгантуяа “Тэгдэг шүү, би ч хэд хэдэн удаа өртсөн” гэжээ. Үүнээс харахад Б.Пүрэвдорж гишүүн байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан ба энэ талаараа эмэгтэй гишүүд тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарт хэлсэн ч тоож авч хэлэлцээгүй байна. Уг нь УИХ-д Ёс зүйн дэд хороо гэж бий бөгөөд ядаж л энэ хороогоор түүний энэ ёс бус асуудлыг хэлэлцэх байтал толгойг нь илээд өнгөрөөсөн нь хачирхалтай. Харин одоо олон нийтэд ил болж буй учир хуулийн хариуцлага хүлээхийг харах үлдлээ.АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.