2019 оны 12-р сарын дунд арав хоногт АНУ-д КОВИД-19-ийн
халдвар илэрсэн тухай тус орны Өвчин хижгийг хянаж сэргийлэх үндэсний төвийн
өнгөрсөн даваа гарагт нийтэлсэн тайланд харуулсан тухай “Уолл стрит жорнал”
сонин 11-р сарын 30-нд мэдээлжээ.
“Клиникийн халдварт өвчин” гэх нэртэй сэтгүүлд нийтэлсэн
энэхүү судалгааны тайланд дурдсанаар, Америкийн Өвчин хижгийг хянаж сэргийлэх
үндэсний төвийн судлаачид өнгөрсөн оны 12-р сарын 13-наас энэ жилийн 1-р сарын
17 хүртэлх хугацаанд 9 муж улсаас 7389 цусны дээж цуглуулсан бол 106 дээжээс нь
КОВИД-19 илэрчээ. Түүнчлэн Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн өнгөрсөн оны
12-р сарын 13-аас 16 хүртэлх 3 хоногт Калифорни, Орегон, Вашингтон 3 муж улсаас
цуглуулсан цусны нөөцөөс 39-д КОВИД-19 вирусийн эсрэг биет агуулсан байна. Мөн
өнгөрсөн оны 12-р сарын 30-аас энэ жилийн 1-р сарын 17 хүртэлх хугацаанд
Массачусетс, Мичиган, Висконсин, Айова, Коннектикут, Роуд Айланд зэрэг 6 муж
улсаас ирүүлсэн цусны 67 дээжээс бас КОВИД-19-ийн эсрэг биет илэрчээ. Мэдээж
хүмүүс халдвар авч л байж биед нь эсрэг биет бий болно. Тиймээс олон нийтийн
эрүүл мэндийн байгууллага болон судлаачид анзаарахаас өмнө КОВИД-19 нэгэнт
Америкт дэлгэрсэн гэдийг энэ нь нотолсон байна.
Үүнээс гадна, Парисын нэгэн эмнэлэг 2019 оны 12-р сарын
27-ны өдөр өвчтөний цусны дээжид хийсэн шинжилгээний явцад мөн КОВИД-19 вирус
илрүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.