МЕГА ХУЛГАЙЧ Х.НЯМБААТАРЫГ “ШУВУУ АЖИЛЛАГААГААР” НЬ ДӨНГӨЛӨН АВЧРАХ ЦАГ БОЛЖЭЭ!




 УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Ө.Шижир, П.Наранбаяр, Б.Мөнхсоёл нарын гишүүд төрийн ордонд мэдэгдэл хийлээ. “Туулын хурдны зам төсөл” сонсголыг ахлаж, удирдсан гишүүн Ж.Золжаргал,
-УИХ-ын гишүүдийн санаачилгаар Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн санхүүгийн явц, тайлан зэргийг хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар Ерөнхий сонсголыг энэ сарын 15-16 өдрүүдэд явуулсан. Уг сонголоор хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь ил болсон. Сонсголд Сангийн сайд, ЗГХЭГ-ийн сайд, БОУА-ны сайд, Зам тээврийн яамны удирдлагууд мэдээлэл хийж, нийслэлийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Улаанбаатар хотын төсөв сүүлийн хоёр жил огцом өсч 28 их наяд төгрөг /Улсын төсвийн 80-90 хувь/ хүрсэн бөгөөд 16 мега төсөл хэрэгжүүлсэн. Нийслэлээс энэ их төсвийг хянах субьект байхгүй. ИТХ-ын гишүүд нь 28 их наяд, 16 мега төслийг захиран зарцуулдаг дарга нар болж хувирсан байна хэмээн мэдэгдэв.
Нэг үгээр нийслэлийн удирдлагууд болон ИТХ-ын гишүүд нь олон их наяд төгрөгийг зарж үрээд өөрсдийгөө хянаад явсан гэхээр үнэхээр инээдэмтэй сонсогдож байгаа юм. Тийм учраас ямар ч хяналтгүй Нямбаатарчууд “мега хулгай” хийх бүрэн боломжтой болжээ. Хотын орлогч Т.Даваадалайгийн хамаарал бүхий данснуудаас 2.6 их наяд төгрөг гарч ирсэн талаар Тагнуул, АТГ-аас албан ёсоор мэдэгдэж байсан. Энэ тоог сонссон хүмүүсийн зарим нь үл итгэж “Ийм их мөнгө иднэ гэж байх уу?2.6 их наяд биш 2.6 тэрбум байлгүй дээ. Хуулийнхан нэг орон андуурчихлаа” гэцгээж байсан. Дээр дурдсан нийслэлийн төсвийн 28 их наяд төгрөгний 10 хувь нь “мега хулгайчдын” халаасанд орсон нь эндээс харагдаж байгаа юм. Гишүүн Т.Баярмаа энэ талаар бас нэгэн ноцтой зүйлийг дурдсан. Тэрбээр,
-УИХ-ын гишүүд хоёр чиг үүрэгтэй байдаг. Нэг нь хууль батлах нөгөө нь хяналт шалтгалт хийх. Чиг үүргийнхээ дагуу нийслэлийн төсөв, мега төсөлд бид хяналт шалгалт хийхэд үнэхээр мега хулгай хийсэн гэх үндэстэй. Жишээ нь 2024 онд нийслэлийн ИТХ-аас төсөвтөө 4 удаа тодотгол хийсэн бол 2025 онд 5 удаа тодотгол хийсэн байна. Нийслэлд төлөвлөлт бодлого гэж байхгүй, бүхэлдээ дампуурчихсан. Мөнгө яаж зарцуулахаа мэдэхгүй байсхийгээд тодотголд хийдэг. Мега төсөл нэрийн дор ТЭЗҮ-гүй зураг төсөлгүй, судалгаа, магадлалгүй маш олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжлүүлсэн гэх. Нэгэн төслийн хувьд ярихад 1.5 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх нэрээр гаргасан. Гэтэл тэр төслийнх нь зураг, төсөв, магадлал, ТЭЗҮ нь байхгүй байлаа. Зураг, төсөв нь байхгүй гэдэг нь маш ноцтой зүйл. Энэ зүйлийн ард хулгай, мөнгө угаалт, авлига явагдаж байгаа нь ойлгомжтой...гэжээ.
Нэр бүхий гишүүдээс Нийслэлийн удирдагчид, “мега хулгайчид”-ийн хэргийг АТГ-д өгч шалгуулахаар болсноо зарлалаа. Одоогоос хэдэн жилийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагаа” хэмээн попорч, хотын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг дөнгөлж, гавлаад Филиппин улсаас сүр дуулиантай авчирсан. Гэхдээ тэр үеийн Т.Бадамжунайгийн авлига, албан тушаалын хэрэг Нийслэлийн “мега хулгайчид”-ын хэргийн дэргэд хумхын тоос мэт санагдаж байна. Их наядаар нь хулгайлсан, зувчуулсан хэргийн жинхэнэ эзэн Х.Нямбаатар өдгөө тив алгасан тансаглаж яваа сурагтай. Тиймээс “Мега хулгайчид”-ын толгойлогч Х.Нямбаатарыг өөрийнх нь зохиосон “Шувуу ажиллагаа”-гаар дөнгөлөн авчирч 461 дүгээр хорих ангид цагдан хорих цаг болсон гэдгийг хууль хяналтын байгуулагаас шаардаж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=