Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийг огцорсны дараа, шинэ засагт Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл ХЗДХ-ийн сайдын суудлыг чичирч, дайрсаар өөрийн болгосон. Тус яамны сайдаар Д.Амарбаясгалангийн “баруун гар” хэмээн нэрлэгддэг С.Амарсайхан томилогдож очсноор нүүрсний их наядын хулгайчдын нуруу тэнийсэн гэхэд болно. ХЗДХ-ийн сайд болсон С.Амарсайхан “Би өмнөх сайд шиг эрх мэдэлтэн, улстөрчдийн хулгай, авлигын хэргийг зарлаж, элдэв юм ярихгүй. Зүгээр л мөрөөрөө ажлаа хийгээд чив чимээгүй өрөөндөө сууж байна” гэх маягийн мэдэгдэл хийсэн. Хэд хоногийн дараа Англиас явуулсан Херо зохиол ордонд тоглогдож, “Эйпштен, Элбэгдорж хоёр монголын өнчин хүүхдүүдийг хүчирхийлээд царай муутайг нь шарж иддэг байсан” гэсэн хүн үнэмшихийн аргагүй сэдэв сэвж эхэлсэн. Нөгөө мөрөөрөө сайдаа хийгээд өрөөндөө хэвтэж байна гэсэн сайд С.Амарсайхан үсэрч гарч ирээд “Энэ бол ноцтой асуудал Элбэгдорж, Эйпштен хоёрын талаар төрийн ордонд Сонсгол хийе!” гээд Херогийн зохиолын туслах дүрд тоглож, өөрийгөө хэний хүн, хэнд сүнсээ худалдсан гэдгийг харуулсан. Эндээс сайд С.Амарсайханы ард хэн ХЗДХ-ийн яамыг удирдаж байгааг харж болно. Тус яамны сайдаар Б.Энхбаярыг ажиллаж байхад хүний нүд рүү харж чадахгүй шал ширтэн гөлөлзөж явсан МАН-ын “нүүрсчид” өдгөө том том улстөр ярьж, оодрох болсон билээ. Тэр бүү хэл 400 их наядын нөөцтэй Бортээгийн ордын дуулиант хэргийн эзэд хүртэл цээжээ дэлдэн “Бид гэм буруугүй, гучин хэдэн он шиг хэлмэгдсэн” гэж жүжиглэж эхлэв.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-Бортээгийг Д.Амарбаясгалан хулгайлаагүй гээд эргэлзэж, итгэж буй хүмүүс энэ сонсголоор ил болсон нотлох баримтыг нөхөж үзэцгээ! Нотлох баримт эргэлзээгүй, хөдөлбөргүй байсан учраас өнөөдөр тэд яллагдагчаар татагдчихаад хоногоо хүлээж байна. Хуулийн сайдаас буулгацан учраас хэрэг нь алга болчихно гэж баярлаж, хөөрөөд хэрэггүй. Хууль тэднийг нэг өдөр дуудаж, шүүхийн сандалд суулгах болно. 400 их наядын нөөцтэй Бортээгийн ордын нүүрсийг борлуулах давуу эрхийг нүүрс баяжуулах үйлдвэр барих гэсэн халхавч, тендер нэрээр авсан нь үнэн. Тэрийг нь хуулийн байгуулага шалгаад илчлэгдэж хүчингүй болсон. Үр дүнд нь Монголыг 12 жилийн төсөвтэй тэнцэх баялаг Д.Амарбаясгалангийн гэр бүлд биш ард түмэнд хүртэх алтан боломж өнөөдөр бүрдсэн юм гэжээ.
Монголын газар доорхи баялаг ард түмний өмч, иргэд бүр хувь хүртэх ёстой гэдэг. Тэгвэл 400 их наядын нөөцтэй Бортээгийн ордыг Д.Амарбаясгалан бус ард түмэн хүртэх нь дамжиггүй болсныг дуулгая!