Загасны ой санамж шиг бид зарим зүйлийг тун амархан мартаж байна. Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд амьсгаа дээгүүр гүйж явна. Араас нь хэсэг бүлэг хүмүүс түүнийг дагаж дарвин, бүр Ерөнхийлөгч Н.Алтанхуягийн тамгын газрыг хүртэл байгуулаад сандал суудлаа булаацалдаж, үзэж тарж байгаа сурагтай. Түүний дээлийнх нь захыг мушигаж, олон зуун троллоороо өдөр шөнөгүй магтуулж, хамгаалуулж буй хүн нь хавтаст хэрэг нь боогдоод прокурор руу шилжиж байгаа яллагдгч Женко. Нэгэн цагт Х.Баттулга хонгилын түлхүүр атгаж, төрийн тэргүүн явахдаа Н.Алтанхуягийг шоронд хийлгүй, сугалж авч үлдсэн. Одоо хашир Ерөнхийлөгч болвол Женкод өрөө төлөх ёстой.
Улстөрийн нөхцөл байдлын хувьд МАН-аас ард түмэн залхаж байна. Таван жил засагласан Л.Оюун-Эрдэнийн ач гавъяагаар ард түмний амьдрал уруудаж, инфляц 20 хувь өссөн. Одоо тэд шүүхийн сандалд суух мөч ойртсоор. Энэ сиймхийг ашиглаж Н.Алтанхуяг ардчиллын нэрээр төрийн тэргүүн болно гээд дэвцхэж суугаа юмсанж. Гэхдээ Н.Алтанхуяг бол улсаа тонон дээрэмдэж, сүйрүүлсэн Л.Оюун-Эрдэнээс дээрдэх этгээд биш ээ. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа Х.Баттулгын даалгавраар хонины нэхийг Хятад руу экспортлох ажлыг таслан зогсоосон. Цагаан дээр хараар бичсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг бүхий Засгийн газрын 2013 оны дугаар тоот тогтоол түүхийн баримт болон үлджээ. Тухайн үед хонины нэхий 15-20 мянган төгрөг байсан. Тэр цагаас хойш хонины нэхий, өлөнтэйгөө 1500-2000 төгрөг болон нэг ширхэг талхны тал үнэнд хүрэхгүй үнэгүйдлээ.
Казахуудын оршуулгын газар гэж сумын төвөөс дутахгүй газар нутгийг хамарлаа хэмээн монголчууд би шүүмжилж буй. Тэгвэл Н.Алтанхуягийн дээрх тогтоолоос болж хонины нэхий хог болж, аймгийн төвөөс том газар нутагт хонины нэхийгээ овоолон хаясан дүр зургийг харж болно. Өмхийрч, муудсан хонины нэхий хөрсөнд шингэж, байгаль экологийг сүйтгэж, хөрсний усанд нэвтэрч, хүн амьтан тэр хавьд амьдрах боломжгүй болон зугтжээ. Бүтэн 13 жилийн хугацаанд овоолсон хонины нэхий бүхий хогийн цэг. Жил ирэх тусам нэмэгдсээр. Уг нь хонины нэхий боловсруулах үйлдвэрээ барьсны дараа урд хөрш рүү хонины нэхий экспортлохыг хориглох тогтоол үзэглэх байлаа. Гэвч Н.Алтанхуягийн малчин ард, байгаль экологийг хохироосон муйхар шийдвэрийн балагийн хохирол хэдэн арван их наядаар тоологдоно. Өдгөө хятад хонины нэхий 40-45 юань хүрч байна. Нэг хонины нэхийн ханшийг хамгийн багаар бодоход 30-40 мянган төгрөг гэсэн үг. Малчин түмэн минь 2013 оноос хойш хичнээн хонины нэхийг хээр аваачиж хаясан, хичнээн төгрөг алдсанаа тооны машинаар бодоорой. Мөн ч олон сая төгрөг гарах вий! Хонины нэхийний хогийн цэг болсон олон зуун га газрын цэвэрлэж, цэгцэлсэн ч гэлээ энэхүү газрыг дахин 100 жилдээ ашиглах боломжгүй болжээ. Энэ бол Норовын хүүгийн үндэстэн ард түмнийхээ эсрэг санаатай үйлдсэн хорлонт гэмт хэрэг юм. Намын байраа зарж, охиноо төрийн албанд, хүргэнээ дэд сайд болгох нь дүүрч гэж бодъё. Монгол түмнийг хохироосон Н.Алтанхуягийн үйлдсэн хэргүүдийн зах зухаас
Horiotoi.mn дурдаж байна. Бид цаашдаа загасны ой санамж шиг бас гэнэн туулай шиг байж болохгүй, хэрсүү ухаанаар 2027 оны МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох болно.