Хараагүй иргэдийг доромжилсон З.Төмөртөмөөг Ерөнхий сайд огцруулах гээд дийлээгүй
НИХТ З.Төмөртөмөө гэгч ёс зүйн талаар эхлээд өгүүлье. 2023 онд "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн, МСҮТ-ийн захирал Б.Ганзориг, З.Төмөртөмөөг Нийслэлийн ЗД-ын орлогч байх үед нь асуудлаа шийдэх гэж очоод доромжлуулжээ. Хараагүйчүүдийн байр, талбай нь машины зогсоол болон хувирсан, шавар шавхай ихтэй, хараагүй иргэд зорчиход төвөгтэй байдаг. Азийн банкны санхүүжилтээр "Цэвэр агаар сан" төслийн хүрээнд хараагүйчүүдийн байрыг тохижилт хийлгэхээр болов. Гэтэл "Цэвэр агаар" сангаас санхүүжилтээ хүсэхэд хугацаа өнгөрсөн, одоо өгөх боломжгүй гэжээ. МСҮТ-ийн захирал Б.Ганзориг энэ талаар,
-Бидний урам хугарч, итгэл алдран З.Төмөртөмөө даргад хандахад “Та нартай уулзах боломжгүй” гэсэн. Гэтэл сошиал орчинд З.Төмөртөмөө дарга хараагүйчүүдийг хуурсан гэх агуулга бүхий мэдээлэл нэлээн тархахад тэр над руу залгаад "Чи аятайхан байгаарай. Чамд анхаарууллаа шүү!" хэмээн заналхийлэхэд миний бие "Дарга аа, хоёулаа нүүр нүүрээ харж байгаад ярья" гэхэд З.Төмөртөмөө "Чи хүний нүүр харж чадах уу?" гэж хараагүй намайг цаашлаад харааны бэрхшээлтэй манай холбоог доромжилсонд гомдолтой байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй хандлага, үг. Иймд хараагүй иргэд төрийн албан тушаалтан иргэдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлж байсан юм. Тэд Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөг огцруулж, хэлсэн үгэндээ олон нийтийн өмнө уучлалт гуйх, ХҮХ-ны байрны гаднах тохижилтыг хийх, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүсч шаардлага хүргүүлжээ. Эл асуудалтай холбогдуулан тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хоёр орлогч Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө хоёрыг "Ажлаа өг!" гэж шаардаад дийлээгүй. Түүний ард нутгийн ах Г.Занданшатар нь байдаг гэх. З.Төмөртөмөө нь Г.Занданшатарын туслах хийж, улстөр лүү орж ирснийг бүгд мэднэ.
Улстөрчдийг долоо долоо долоо З.Төмөртөмөө
Ганцхан жишээ дурьдахад, Улаанбаатар марафоны 10,5 км-ийн гүйхдээ өөртөө 07777 гэсэн азын алтан дугаарыг яаж авсан нь тун сонирхолтой. Ийм дугаар Нийслэлийн орлогч даргад таарна гэдэг сэжигтэй санагдаж байгаа юм. Амьхандаа тэрээр 07777 номер зүүж, гангарах гэсэн “Дарга долоож амьдардаг хүний тоо нь хүртэл долоо” гэж шоолсон. Уг марафон гүйлтийн зорилго бол эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамир спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах байтал З.Төмөртөмөөгийн хувьд “долоо”-лтын мастер гэдгээ харуулж, намынхаа дарга нарт “долоо”-ж амьдардаг болохоо харуулсан маш том сурталчилгаа байлаа.
Авлигын хэрэг хаана байна тэнд З.Төмөртөмөөгийн нэр явдаг
2022 онд “Тэмүжин өрлөг” дунд сургуульд ар өврийн хаалга хэрэглэж, хүүхдээ оруулсан албан тушаалтнуудын нэрсийг тус сургуулийн захирал Д.Бат-Эрдэнэ хэлэхэд тэдгээр нэрсийн дунд З.Төмөртөмөөг дурьдсан билээ. Харин тэрээр энэ талаар ямар нэгэн тайлбар хэлэлгүй таг чиг явна. Гэвч түүнийг авлига хээл хахууль өгдөг болохыг нэгэн гэрэл зураг баталдаг. Бага охиноо сургуулийн босго алхуулж байгаа зургийг нь тавихдаа уут дүүрэн бэлэг бариулчихсан байсан нь олны хараанаас мултраагүй. Тэр уутан дотор юу байсан бол гэж иргэд нэг хэсэг мэтгэлцсэн. Авлига, арын хаалгаар хүүхдүүдийг сургуульдаа оруулсан хэргээр “Тэмүжин өрлөг” дунд сургуулийн захирал Д.Бат-Эрдэнэ ажлаасаа халагдаж, сэжигтнээр тооцогдон 72 саатуулагдаж байсан. Гэвч хэргийн эзэд болох хүүхдээ ар өврийн хаалга, авлигаар оруулсан жинхэнэ эзэд нь чимээгүй өнгөрсөн. Энэ мэт дахин төлөвлөлт, их мөнгө сонсогдсон газар З.Төмөртөмөөгийн нэр орчихсон явдаг болжээ. “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ жилийн өмнө Баянхонгорт хууль бус алтны уурхай нээж байгаль орчин хордуулж, хүн мал хохироож байгаа талаар ярьсан. Энэ уурхайн эзэн нь З.Төмөртөмөө байсан бөгөөд хууль бус уурхайн хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад чимээгүй болсон талаар дурдаж байлаа.
Танхай балмад З.Төмөртөмөө төрийн том албан тушаалд байх ёсгүй!
2021 оны хоёрдугаар сард Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгэн буудлын бааранд З.Төмөртөөмөө болон нэр бүхий албан тушаалтнууд архидан согтуурч, танхайрчээ. Улмаар шөнийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс хэдхэн сарын дараа БНСУ-ын Сөүл хотын Чуннам дүүргийн цагдаагийн газарт З.Төмөртөмөө тэргүүтэй монгол залуус согтуугаар танхайрч саатуулагдсан мэдээлэл бий. Харин энэ увайгүй үйлдлийг нь улстөрийн хүрээнийхэн нам дарсан гэдэг. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ талаар яаран сандран тайлбар хийж, “З.Төмөртөмөө баригдаж эрүүлжүүлэгдээгүй, харин Монголоос очсон хүмүүс баригдсаныг суллуулж авсан” гэжээ. Эндээс Г.Занданшатар нь З.Төмөртөмөөгийн арыг даадаг улстөрч гэдгээ батласан.
З.Төмөртөмөөгийн хувийн бизнес цэцэглэсэн он жилүүд
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөс гадна “Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн захирлаар ажилладаг. Нийслэлийн иргэдийг аятай таатай нөхцлөөр орон сууцжуулах, мөн дахин төлөвлөлтөнд орсон барилгыг оршин суугчдад ашигтай нөхцөлөөр шинэчлэх ажлыг хийх байтал гудамжинд гаргах гэж балмад авирлаж байгаа талаар Чингэлтэй дүүргийн оршин суугчид гомдолтой байгаа билээ. Нийслэлийн төсвийг хэлэлцэх сонсголын үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид компаниудын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, багагүй хэмжээний цалин урамшуулал авдаг нь илэрсэн. З.Төмөртөмөөгийн хувьд 4 ч компанийн удирдах зөвлөлд ажиллаж байгаагаараа толгой цохисон хүмүүсийн нэг болсон. Зөвхөн нэг компаниас нь жилд 60 орчим сая төгрөгийн урамшуулал авдаг гэж бодоход зүгээр л сул орлогоороо 200-300 сая төгрөг халаасалдаг байна. Уг нь тэрээр улсын төсвөөс уут уутаар нь мөнгө авах хэмжээний тартагтаа тулчихсан хүн биш. Түүний эхнэр нь насанд хүрэгчдийн эд бараа зардаг “Фантазия” хэмээх сүлжээ дэлгүүр ажиллуулдаг. Нийслэл хотын хэмжээнд гэхэд л 15 салбар дэлгүүр нь ажиллаж байгаагаас харахад багагүй ашигтай ажиллаж байгаа бололтой. Найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг нийслэлийн иргэд гадаадын франчайз сүлжээ болох CU, GS-25 дэлгүүрт бут цохигдож, ажилгүйчүүдийн эгнээ рүү гулсч байхад З.Төмөртөмөөгийн секс шоп нь салбараа нэмж байгаа нь гайхалтай.
Засгийн газрын чиг үүргийн дагуу байгуулагдсан “Ажлын хэсэг” танаa!
Одоогоос сар гаруйн өмнө Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг огцруулж, Засгийн газрын чиг үүргийн дагуу Нийслэлийн удирдлага, харъяа газруудыг шалгах АТГ, Тагнуул, ЦЕГ-ын хамтарсан “Ажлын хэсэг”-ийг байгуулсан. “Ажлын хэсэг” үр дүнтэй ажиллаж Нийслэлийн нэгдүгээр орлогч Г.Даваадалайг цагдан хорьж, түүний хамаарал бүхий дансанд 2.6 их наяд төгрөг байсныг олж тогтоосон. Сэжигтэн Г.Даваадалай ч энэ их мөнгийг ямар эх үүсвэрээс олж авснаа тайлбарлаж чадаагүй. Үүний дараа хотын экс засаг дарга Х.Нямбаатар хил даван зугтсан. Мөн Нийслэлийн Замын хөгжлийн газар, Зам засвар арчлалтын газар, их наядын мега төслүүдийг шалгаж мөнгө угаасан, авлига, албан тушаалын хэргүүд илэрсээр байгаа. Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Зам засвар арчлалтын дарга О.Энхбаатар нарын авлига, албан тушаалын хэргүүдийг манай сайт нийгэмд хангалттай мэдээлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт өгч байсан. Тэгвэл төгссөн сургууль нь хуудуутай, FM-д хөтлөгч, гүйдэг нярав хийж явсан З.Төмөртөмөө гэнэтхэн цойлоод хотын орлогч болж хагартлаа баяжсан. Өдгөө НИХТ З.Төмөртөмөөгийн хувийн бизнес өдөр хоногоор цэцэглэж, төрөөс төрсөн тэрбумтан болсон хэргийг шалгаж өгөхийг
Horiotoi.mn сайтаас уламжилъя.